Ч.Өнөрбаяр: Батлан хамгаалах салбарт үүсээд буй нөхцөл байдал тогтолцооны асуудлаас эхтэй

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг огцруулах шаардлагыг хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр: Батлан хамгаалах салбарт үүсээд буй нөхцөл байдал тогтолцооны асуудлаас эхтэй. Батлан хамгаалах яам бол улс төрийн албан тушаалтан байгаад бодлого хэрэгжүүлдэг газар байх ёстой. Гэвч хуулиа ойлгож бодлого хэрэгжүүлдэг газар үгүй болсон байна. Батлан хамгаалах салбар мэргэжлийн цэрэг, хугацаат цэрэгтэй байдаг.

Цэргийн алба бол шорон биш цэргийн мэргэшил олгох сургалтын байгууллага байх ёстой. Бодлого, төлөвлөлт алга. Зөвхөн түр зуурын гал намжаах бодлогоор яамдууд ажиллаж байна. Хүний эрхийн зөрчил, эдийн засгийн асуудал, ядуурал бүгдийг нь суурь хөрсөөр нь өөрчлөх хэрэгтэй. Өнөөдрийн эрх баригчдад яаж сонгуулийг угтсан улс төр хийх вэ гэдэг л бодлого байна.

Монгол Улсад бодлого дутаагүй, хууль дутаагүй харамсалтай нь үүнийг хэрэгжүүлж байгаа сайд, дарга гэж нэг ч алга. Ямар ч хэрэггүй сайдын албан тушаалыг бий болгосоор байна. Өөрчилье, шинэчилье гэвэл Ерөнхий сайд улс төрийн манлайллаа аваад сайдуудаа цөөлөх хэрэгтэй.

Ардчилсан намын дэд дарга Ж.Баярмаа: Монгол Улсад өдөр ирэх тусам асуудлууд ар араасаа үүссээр байна. Энхийн цагт залуусаа цэрэг болгож эх орноо хамгаалуулахаар явуулдаг ч амь насаа алдах тохиолдол газар авсаар байна. Амь насаа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон цэргийн алба хаагчдын гэр бүлд эмгэнэл илэрхийлье.

Цэргийн ангид дэглэлт, яргалал байсаар байна. УИХ-ын 49 дүгээр тогтоол гарсан байна. Засгийн газар буюу Ерөнхий сайд Оюун-Эрдэнэд чиглэл ирсэн. Цэргийн ангид явагдаж буй дүрмийн бус харилцааны учир шалтгааныг тогтоох, улмаар үүнийг таслан зогсоо гэсэн боловч Батлан хамгаалах яам, Засгийн газраас дорвитой арга хэмжээ авсангүй алба хаагчдын амь нас, эрүүл мэнд хохирсоор байна.

 

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …