Нийслэлийн ХҮН намын даргаар Э.Золзаяа сонгогдлоо

Өнөөдөр Нийслэлийн ХҮН намын хороо хуралдлаа. Тус хурлаар НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн намын хороон дарга П.Наранбаяр өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн тул, шинэ даргыг сонгох сонгууль болов.

Сонгуульд эдийн засагч Ц.Лут-очир, урбанист Э.Золзаяа, KW Mongolia франчайз эзэмшигч Л.Одсүрэн нар өрсөлдлөө.

Урбанист Э.Золзаяа нийт төлөөлөгчдийн олонхын саналаар Нийслэлийн ХҮН намын хорооны даргаар сонгогдлоо.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …