Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ

НИТХ-ын зөвлөлийн хуралдаан боллоо. Уг хуралдаанд зөвлөлийн гишүүдээс гадна дүүргийн иргэдийн төлөөлөгчид болон Засаг дарга нар оролцов.

Энэ үеэр Нийслэлийн 2024 оны төсвийн төслийн тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай асуудлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг нар тус тус танилцуулж, хэлэлцүүлсэн юм.

Хэлэлцүүлсэн асуудалтай холбоотойгоор дүүргийн Засаг дарга нар асуулт асууж, НИТХ-ын төлөөлөгчид санал хэлэв. Ийн төлөөлөгчид олонхын саналаар Нийслэлийн 2024 оны төсвийн төсөл болон Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай асуудлыг НИТХ-ын ээлжит XX хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …