С.Ганбаатар: Сэтгүүлч Н.Өнөрцэцэг болон сэтгүүлзүйн салбарын асуудлыг чуулганаар хэлэлцэх асуудалд оруулах саналтай байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд, УИХ-ын гишүүн С.Ганбаатар үг хэллээ.

Тэрбээр “Сэтгүүлч Н.Өнөрцэцэг надад захидал ирүүлсэн. Би хувь хүний тухай болон зөв буруугийн тухай ярихгүй. Эрх баригчид сэтгүүл зүйн салбар, сэтгүүлчийн хэвлэн нийтлэх, ажил үүргээ гүйцэтгэх мэдээ мэдээллээ дамжуулахтай холбогдуулан, хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж, айлгаж ичээх асуудал гарсан байна. Энэ асуудлыг  хэлэлцэх асуудалд оруулж ярих хэрэгтэй байна” гэлээ.

 

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 30-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …