Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр Ш.Адьшаа гишүүн нүүрсний сонсголтой холбоотойгоор байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр “Би нүүрсний түр хороог анх байгуулах саналыг гаргаж 26 гишүүнээр гарын үсэг зуруулж түр хороог байгуулсан. Энд олон хулгай, луйвар бий. Тэр олон хулгай, луйврыг илрүүлэхийг хүсэхгүй байна. Би 2020 онд гишүүн болсноос хойш нэг ч “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-тай холбогдоогүй гэдгээ хариуцлагатай мэдэгдье. Б.Энхбаяр сайд намайг Б.Ганхуягийн төрөл төрөгсдийг Төрийн ордонд оруулж, мэдээлэл хийлгэсэн гэнэ. Увайгүй үйлдлийнхээ төлөө надаас уучлал хүсээрэй” гэв.