Шатахууны хомсдол, цахилгааны асуудал гээд сүүлийн өдрүүдэд улс орны хэмжээний томоохон асуудлууд үүсээд байна. Байдал энэ хэвээрээ үргэлжилвэл улс орны хэмжээнд томоохон хохирол амсах эрсдэл үүсээд байгаа юм.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар эдгээр асуудлыг шийдэх, үүний цаана гадна дотны ямар нэгэн зорилготой явуулга байгаа эсэхийг шалгах томоохон ажлын хэсэг байгуулж байгаа аж.
Тодруулбал, Нүүрсний сонсгол, 49 хувийн шүүхийн шийдвэр, сонгуулийн томсгосон тойрог хэлэлцэгдэж байхад олон нийтийн сэтгэл зүйг өөр зүйлд хандуулах гэсэн үйлдэл байж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул шалган тогтоох шуурхай ажлын хэсгийг Тагнуулын Ерөнхий газар болон ОХУ-ын тусгай албадтай хамтарч шалгаж тогтоох ажлын хэсэг байгуулжээ. Уг ажлын хэсэг нь дээрх асуудлыг шуурхай тогтоох чиглэлтэй байгаа аж.
Эх сурвалж:Ubn.mn