“Хэвлэл мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдвээр сургалт зохион байгуулав

Сургалтад хэвлэл мэдээллийн 20 гаруй байгууллагын  төлөөллүүд  оролцлоо.

Сургалтыг нээж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Өлзийхутаг хэлсэн үгэндээ “Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиар Хэвлэл, мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгааллын асуудлыг хуульчилсан байдаг. Хэвлэл мэдээллийн сэтгүүлч та бүхэн Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуульд заасанчлан хүүхдийн амьдрах, хөгжих, хамгаалуулах, оролцох эрхийг тэгш хангасан, хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлогт нь тохирсон мэдээ, мэдээллээр хангах зарчмыг онцгойлон анхаарч, хүүхдэд ээлтэй хэвлэл мэдээллийн байгууллага бүтээж, түүгээрээ иргэд олон нийтийг соён гэгээрүүлэхэд хамтран ажиллахыг хүсч байна” хэмээлээ.

Тус сургалтад Сэтгэл судлалын үндэсний төвийн захирал Б.Ууганцэцэг  Хэвлэл мэдээлэл хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг талаар,

 Глоб интернэшнл төвийн удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал Хэвлэл мэдээлэл ба хүүхдийн эрх,

 Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын Интернэтийн сүлжээ үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Чулуунбат  Цахим орчин дахь хүүхэд хамгаалал,

 Олон улсын Улаанбаатарын их сургуулийн багш Х.Баавгай Хэвлэл мэдээлэл, сурталчилгаанд “Z” үеийнхний онцлог, амьдралын хэв маягийг харгалзах нь,

Монголын Хуульчдын холбооны Хүүхдийн эрхийн дэд хорооны зохицуулагч, өмгөөлөгч М.Хандармаа  Гэрч, хохирогч, холбогдогч хүүхдийн эрхийг олон нийт, хэвлэл мэдээллийн орчинд хангах, хамгаалах нь,

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн У.Долгормаа

 Хүүхдийн төлөө сангийн журам, Хүүхдийн хөгжил, оролцооны чиглэлээр төрөөс баримталж буй бодлого,

Хэвлэлийн хүрээлэн – Сэтгүүл зүйн багш Т.Есөн-Эрдэнэ – Хэвлэл мэдээллийн байгууллага хүүхдийн талаар мэдээлэл бэлтгэхдээ анхаарах зүйлс,

Сургалт судалгаа, мэдээллийн төвийн захирал Г.Ариунчимэг  Хүүхэд хүмүүжлийн эерэг аргыг таниулахуй сэдвээр оролцогчдод мэдээлэл хүргэсэн нь үр дүнтэй болж, амжилттай зохион байгуулагдлаа.

 

 

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …