Сүхбаатар дүүрэг улсын хэмжээнд анх удаа дүүргийн төсвөөр нэгдсэн эмнэлэг барьж байна

Сүхбаатар дүүрэг улсын хэмжээнд анх удаа орон нутгийн төсвөөр хийж байгаа бүтээн байгуулалт бол Нэгдсэн эмнэлэг барилга юм.

 Дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт анх 2021 оны 8 дугаар сард барилгын ажлыг эхлүүлж байсан бол өнөөдөр барилгын гүйцэтгэл 90 орчим хувьтай, ирэх оны II улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Энэ эмнэлэг нь дүүргийн иргэдэд үндсэн 7 чиглэлээр  эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх бөгөөд хэвтэн эмчлүүлэх 200 ортой юм.

 Барилга нь зоорьтой 5 давхар А, Б хоёр блокоос бүрдэх ба давхар бүр нь 3000м2 бөгөөд нийтдээ 12000м2 талбайтай, гаднаа 100 машины авто зогсоол, гэрэлтүүлэг, камержуулалт, гадна талбайн тохижилтын ажлууд хийгдэнэ.

Эмнэлгийн барилгын ажлын зураг төслийг “Дукат” ХХК, Ерөнхий гүйцэтгэлийг “Ванхүү” ХХК нар тус тус хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Дүүргийн төсвийн хөрөнгөөр барьж буй уг эмнэлэгт нэн шаардлагатай дэлхийн жишигт нийцсэн СТ аппарат зэрэг нийт 149 нэр төрлийн 652ш тоног төхөөрөмжийг худалдан авсан. Одоо үлдсэн тоног төхөөрөмжийн санхүүжилтийг 2024 оны дүүргийн төсөвт суулгахаар ажиллаж байна. Энэхүү эмнэлэг ашиглалтад орсноор иргэд орчин үеийн тоног төхөөрөмж бүхий эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг авах, яаралтай тусламж үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэх, эмнэлгийн ажилтан албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжрах ач холбогдолтой юм.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …