УОК-ын Шуурхай штаб:Малчид, иргэдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

УОК-ын Шуурхай штабаас Хөвсгөл аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдлыг эрсдэл багатай даван туулах, байгууллага хоорондын уялдаа холбоог хангах, малчид, иргэдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх үүргийг өглөө.

Тус аймгийн хэмжээнд нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, нутгийн баруун болон өмнөд хэсгээр дунд эрсдэлтэй, Цэцэрлэг, Жаргалант сумын нутаг, Галт, Бүрэнтогтох сумдын зарим багийн нутгаар зудын их эрсдэлтэй байна.

Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Цагаан-Уул, Рэнчинлхүмбэ сумдад өвөлөилт хүндрэх эрсдэлтэй байгаа бөгөөд Алаг-Эрдэнэ, Улаан-Уул суманд отрын штаб байгуулан, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх арга хэмжээг хэрэгжүүлж байгааг танилцууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …