Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд төрийн албан хаагчийн үйлдсэн гэмт хэрэг 56 хувиар өсжээ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хийсэн судалгаагаар 2023 онд 32 төрийн албан хаагч гэмт хэрэг, зөрчилд холбогдож, 25 хувь нь Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон байна.

Иймд дүүргийн боловсролын хэлтэстэй хамтарч тус дүүрэг дэх 61 цэцэрлэгийн эрхлэгч, удирдлагуудад сургууль, цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгч хуурамч диплом ашигласан гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн талаар мэдээлэл өгч, урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулжээ.

 

 

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …