Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг бүрэн төлж барагдууллаа

Монгол Улсын Засгийн газар Хөгжлийн банкны “Самурай”  бондын өрийг хугацаанд нь бүрэн төлж барагдууллаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр  хөрөнгө оруулагчдад хандаж мэдэгдэл хийлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хөгжлийн банк, “Эрдэнэс Тавантолгой” ХК-нд авч хэрэгжүүлсэн авлигын эсрэг багц арга хэмжээний үр дүнд Монгол Улс 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс өнөөдөр гарч чадлаа” гэв.

Монгол Улсын Засгийн газар 2021-2023 оны хооронд нийт 13.3 их наяд төгрөгийн зээлийг төлж барагдуулжээ.

 

 

Санал болгох мэдээ

БҮГД НАЙРАМДАХ ТАЖИКИСТАН УЛСТАЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмонд /2026.07.21/ бараалхаж, хоёр …