Фото: Нийтийн тээврийн парк шинэчлэлийн эхний ээлжийн 35 автобусанд шалгалт хийлээ

Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 27-нд БНХАУ-ын Эрээн хотын гаалийн баталгаат агуулах дээр 35 автобус ирсэн.

НЗДТГ-ын даргын тушаалаар байгуулсан их багтаамжийн автобусыг хүлээн авахад хяналт тавих Ажлын дэд хэсэг БНХАУ-ын Эрээн хотын гаалийн баталгаат агуулахад ажиллан, автобуснуудыг Монгол Улсын хилээр орж ирэхээс өмнө гэрээнд тусгасан стандарт хэмжээ, техникийн үзүүлэлтийг хангаж байгаа эсэхийг урьдчилсан байдлаар шалгасан байна.

Ийнхүү өчигдөр автобуснуудыг шалгаж, өнөө өглөө буюу арванхоёрдугаар сарын 28-нд тус автобуснууд Улаанбаатар хот руу хөдөллөө.

 

 

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …