Тусгай зориулалтын машин механизм худалдан авах тендерийн материалыг нээлээ

УБЗАА-наас Хотын аж ахуйн ажил үйлчилгээнд нэн шаардлагатай тусгай зориулалтын машин механизмыг худалдан авах олон улсын нээлттэй тендерийг 2023 оны арваннэгдүгээр сарын 27-нд зарласан. Ийнхүү тендерийн материалыг 2023 оны арванхоёрдугаар сарын 28-ны 11:30 цаг хүртэл хүлээн авч, тендерийн нээлтийг тус өдрийн 11:40 цагт нээхээр заасан юм.

Энэ хүрээнд өнөөдөр хотын аж ахуйн ажил үйлчилгээнд нэн шаардлагатай тусгай зориулалтын машин механизм нийлүүлэх тендерийн материалыг олон нийтэд нээлттэй зарлалаа.

Ийнхүү тендерийн нээлтийн тэмдэглэлийг хэвлэн, Үнэлгээний хорооны гишүүдээр гарын үсэг зуруулж баталгаажуулснаар тендерийн нээлт дуусаж, эхний Үнэлгээний хорооны үйл ажиллагаа дуусаж байгаа юм. Хоёр дахь Үнэлгээний хороо тендерт ирсэн баримт бичгийг хуулийн хугацаанд сонгон шалгаруулна.

Дээрх зургаан багц ажлын хүрээнд тусгай тоноглол бүхий 70 техник хэрэгслийг худалдан авах бөгөөд хот нийтийн аж ахуйн ажлыг хөнгөвчлөх, шинэ төрлийн механизмууд байх юм.

Сонгон шалгаруулалтаар шалгарсан аж ахуйн нэгж гэрээ байгуулснаас хойш 60 хоногийн дотор тоног төхөөрөмж нийлүүлэх юм.

 

 

 

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …