Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан юм.
Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Сангийн сайдын зөвлөх Т.Дуламдорж, СЯ-ны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн, СЯ-ны Орлогын хэлтсийн дарга Л.Ичинноров нар ТЕГ-ын даргын үүрэгт ажлыг хүлээлцүүллээ.
Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Заяабал өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн билээ.