Х.Булгантуяа: Хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүд хогоо ачсан эсэх мэдээлэл хүргэхийн хажуугаар хүүхэд хамгааллын ажлыг хийдэг

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

 

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хүүхэд хамгааллын үйлчилгээний зарцуулалтын талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Хүүхдийн асуудал эрхэлсэн тусгайлсан мэргэжилтнүүдийн орон тоог нэмээд асуудал шийдэгдэхгүй. Хүүхэд хамгааллын зардал сүүлийн гурван жил нэмэгдээгүй байсан. Харин энэ оны төсөвт нэмэгдэж орж ирсэн. Түр хамгаалах байрнаас эхлүүлээд зардал нэмэгдэж байгаа.

Хүүхэд хамгааллын зардлыг улсын хэмжээнд тооцоод үзвэл нэг хүүхдийг хамгаалах жилийн зардал 6,600 орчим төгрөг байна. Нийт хүүхдийн  гуравны нэг нь нийгмийн халамж хамгаалал шаардлагатай айл өрхүүдэд өсөж байгаа гэж тооцвол нэг хүүхдийн жилийн төсөв 20 мянган төгрөг байгаа.

Хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүн бүр ажлын байрны олон тодорхойлолттой, өөр өөр байгууллагаас цалинждаг. Ажлынхаа дундуур хорооныхоо хүүхдүүдийн асуудлыг хариуцаж хийж байгаа.

Тэрбум модны тайланг өгөх, соёлын үйлчилгээнд хамрагдах, хогоо ачсан эсэх мэдээлэл хүргэхийн хажуугаар хүүхэд хамгааллын ажлыг давхар хийдэг.

Тиймээс хүүхдийн асуудал хариуцсан тусгай мэргэжилтэнтэй болж, харьяа дүүрэг, хороо, сумынхаа  бүх хүүхдийг бүртгэж ажиллана” гэлээ.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …