Байгууллагын дотоод удирдлагыг цахимжуулсан Монгол залуус

Манай улсын төрийн болон хувийн байгууллагуудын ажил, үйлчилгээ одоогоос 10 гаруй жилийн өмнө цаасан хувилбартай, хаалганаас хаалганы хооронд канондсон бичиг, баримт зөөдөг л дүр төрхтэй байв. Тэгвэл монгол залуус зах зээлийн энэхүү сул орон зайг дүүргэж, бүх төрлийн үйл ажиллагаа явуулагч албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг дотооддоо буюу ажлын орчиндоо технологи ашиглан өдөр тутмын үйл ажиллагаагаа хялбараар шийдэх боломжтой “Эйбл” системийг зохион бүтээж, хөгжүүлсээр эдүгээ 13 дахь жилтэйгээ золгож буй ажээ.

Хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн, ажлын бүтээмжийг үлэмж нэмэгдүүлсэн энэхүү цогц системийг “Эйблсофт” компанийнхан 2008 оноос эхлэн хөгжүүлж, 2010 онд албан ёсоор үүд хаалгаа нээж байж.

Тус компанийн залуусын ур ухааны хүчинд бүтсэн “Эйбл” системийг өдгөө гурван хүнтэй старт апп компаниас эхлээд 15 000 хүртэл хүнтэй аж ахуйн нэгж, байгууллага дотоод сүлжээндээ өргөн ашиглаж, өдөр тутмын, сарын төлөвлөгөө, тайлан, ирсэн болон илгээсэн бичиг, тушаал, гэрээ хэлцэл зэрэг 40 гаруй программыг нь цогцоор нь хэрэглэж даджээ. Үүний үр дүнд программ хэрэглэгчдийн ажилчдын ажлын цаг богиносож, тэр хэрээр бүтээмж нь өндөрсөн, ашиг, орлого нь нэмэгдэн, бичиг хэргийн зардал нь ч буурсан байна.

2000-аад оны эхэн үед төрөл бүрийн албан бичигт зөвхөн цаасан материал ашигладаг байсан тухай дээр дурдсан. Энэ нь мэдээж цаг хугацаа маш их шаардахын хэрээр бичиг хэргийн зардал өндөртэй, байгаль дэлхийд ч сөрөг нөлөөтэй. Тиймээс энэхүү алдагдаж буй цагийг хэмнэж, албан бичгийн үйл явцыг илүү хялбар, хурдан шуурхай, төвөггүй байдлаар шийдэхээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан талаараа “Эйблсофт” компанийнхан хэлсэн.

 Эднийхтэй ижил төстэй систем хөгжүүлэгч байгууллагууд цаг бүртгэл, хүний нөөц, эсвэл албан бичиг удирдах зэрэг зөвхөн нэг төрлийн л үйлчилгээгээр дагнадаг гэнэ.

Тэгвэл “Эйблсофт”-ынхон энэ бүхнийг багтаасны дээр байгууллагын дотоод сүлжээг цогцоор нь технологитой “уяж”, хөгжүүлсэн гэдгээрээ онцлогтой аж.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …