С.Амарсайхан:Гал түймэрт өртсөн 60 айлын орон сууцыг засварлах зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг Шадар сайд С. Амарсайхан танилцуулж, мэдээлэл хийлээ.

 

Тэрбээр “Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт гарсан осолтой холбоотойгоор Засгийн газраас тодорхой таван асуудлаар шийдвэр гаргалаа.

1.Өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, төр ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж яваад амь насаа алдаж эрсдэлд орсон онцгой байдлын алба хаагчдын ар гэрт олгох мөнгөн тусламж, тэтгэмжийн асуудлуудыг шийдвэрлэлээ.

2.Осол гэмтлийн улмаас түлэгдэж, угаартаж эмнэлэгт эмчилгээ хийж байгаа иргэдийн эмчилгээнд зориулж тодорхой санхүүжилт олгож, ар гэрт нь дэмжлэг олгоно.

3.60 айлын орон сууц гал  түймэрт өртсөн. Эдгээр өрхийн иргэд зочид буудалд амьдарч байгаа. Тухайн орон сууцыг засах зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдлээ. Мэргэжлийн дүгнэлт дээр үндэслэн барилгын компаниудаар засвар хийлгэнэ.

4.Засгийн газрын зүгээс орон сууцыг засагдаж дуусах хүртэл тухайн орон сууцанд амьдарч байсан айл өрхийн түрээсийн байрны зардлыг Засгийн газар хариуцна.

  1. Ослын нөхцөл байдал, шалтгаг шалтгааныг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд ЦЕГ, ОБЕГ-ын дарга нар мэдээлэл өгсөн.

Ер нь осол гамшгийн асуудлыг нэг хоёр тохиолдлыг авч үзээд, тухайн үеийн шуугианыг дарах байдлаар явдаг хандлага бүх салбарт байна. Иймд стандарт хэм хэмжээ гэдэг зүйлээ мөрдөцгөөе, хэвшил болгож сурцгаая. Стандартыг дагаж мөрдөж нийгмийн үйл хэрэг болгох тал дээр анхаарч ажиллах Ажлын хэсэг байгууллаа. Стандарт дүрэм журмыг бүх шатанд мөрдүүлэх, шинэчлэх өөрчлөх шаардлагатай бол холбогдох арга хэмжээг авч ажиллах үүрэгтэй. Энэ Ажлын хэсэгт бүх салбарын эрдэмтэн судлаач, мэргэжлийн хүмүүс багтана”гэв.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …