Албан үүргээ гүйцэтгэж байхдаа амиа алдсан алба хаагчийн ар гэрийн нийгмийн баталгаанд анхаарах хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачилжээ

Нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт болсон галын ослын үеэр Онцгой байдлын гал унтраах албаны гурван алба хаагч харамсалтайгаар амиа алдсан.

Гурван алба хаагчдыг өнөөдөр өглөө сүүлчийн замд нь үдэх хүндэтгэлийн ёслол Аврагч спорт хороонд болсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч, Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид, ар гэрийнхний төлөөлөл оролцсон юм.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн онцгой байдал, цагдаа, дотоодын цэрэг, хилийн цэргийн алба хаагчдын ар гэрт хамгийн бага хүүхдийг нь 18 нас хүртэл тухайн алба хаагчийн үндсэн цалинг нь олгож, гэр бүлд нь гурван өрөө байр өгдөг байх хуулийн төсөл санаачлан УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар болсон байна.

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …