Дархан хотын иргэд хоёрдугаар сарын 1-ний өдрөөс шинэ автобусаар зорчино

Дархан хотын нийтийн тээвэрт ашиглагдаж байсан тээврийн хэрэгслүүдэд парк шинэчлэл шаардлагатай байсан учраас өнгөрсөн оны зургаадугаар сараас эхлэн бүрэн зогссон.
Харин есдүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан хотод ажиллахдаа орон нутгаас тавьсан саналыг хүлээн авч, нийтийн тээврийн парк шинэчлэлд зориулж шинэ 20 ширхэг цахилгаан автобусыг олгохоор шийдвэрлэсэн юм.

Тэгвэл БНХАУ-д үйлдвэрлэсэн “Skywell” үйлдвэрийн 100 хувь цахилгаан 20 ширхэг шинэ автобусыг Дархан хотод олгожээ. Тун удахгүй хоёрдугаар сарын 1-нээс эхлэн цахилгаан автобусаар иргэд зорчиж, Дархан хотын нийтийн тээврийн үйлчилгээ дахин сэргэхээр болсон байна.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …