Хуурамч улсын дугаар зүүж замын хөдөлгөөнд оролцсон 19 иргэний жолоодох эрхийг 3 сараар хасжээ

Нийслэлийн засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/1433 дүгээр захирамжийн дагуу тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах хяналт шалгалтын ажиллагаа хийгдэж байна.

Энэ хугацаанд хуурамч улсын дугаар зүүж замын хөдөлгөөнд оролцсон 1 аж ахуйн нэгж байгууллагыг 500 нэгж, 19 иргэний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 сараар хасаж, 50 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн арга хэмжээ авсан. Мөн дугаарын хязгаарлалт зөрчсөн 3394 зөрчил илрүүлж хариуцлага тооцож ажиллалаа.

 

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …