Ая зохиогч Д.Өлзий-Орших эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдагийг мэдрүүллээ

Ая зохиогч Д.Өлзий-Орших буюу Өөжгий өөрийн бүтээлүүдээ Оюуны өмчийн газраар баталгаажуулсан учраас зарим дуучдаас дуугаа татаж байгаагаа мэдэгдэв.

Мэдэгдэж байгаагаар “Номин талст” хамтлаг, гавьяат жүжигчин Б.Сарантуяа нарыг өөрийн уран бүтээлийг дуулахыг хориглож байгаагаа түс тас жиргэжээ.

Үүнийг хүмүүс янз бүрээр л хүлээн авч байна. Бодохоор уг нь зөв ч юм аа. Авьяас хөдөлмөрөө шингээж байж ганц дуу хийнэ. Дууг нь дуучин дуулаад мөнгө хийгээд байх. Ая зохиогч, яруу найрагч хоёрт мөнгө төгрөг түй ч наалдаггүй нь шударга бус явдал.

Гэхдээ нэг асуудал бий. Дуучид уг уран бүтээлийг амилуулахын тулд багагүй мөнгө, цаг, хөлс хүч зарцуулдгийг ч орхиж боломгүй. Тэгэхээр ая, үг зохиогч, дуучин гурвалсан гэрээ хийх шаардлагатай болно. Эс бөгөөс дууг нь шууд мөнгөөр үнэлэн зохиогчийн эрхийг нь авах. Энэ асуудал уран бүтээлчдийн л мэдэх хэрэг. Юуг нь олзуурхаад байна гэвэл оюуны өмчийг хүлээн зөвшөөрч, үнэ цэн оруулж буй явдал юм.

Өмнө МУУГЗ хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг, Төрийн шагналт яруу найрагч С.Оюун нар энэ талаар дуугарч байсан удаатай.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …