ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр гэргийн хамт монгол айлд зочлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр, гэргий Элке Бюнденбендэр нар Төв аймгийн Зуунмод сумын дөрөвдүгээр багийн малчин, аймгийн алдарт уяач Б.Галбадрахын гэрт зочлов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийж буй хүндэт зочид нүүдэлчин ахуй амьдрал, зан заншил, Цагаан сарын уламжлал, бэлгэдэлтэй танилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрт тэмээ, гэргий Элке Бюнденбендэрт ботго зүслэж өгөв.

Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрыг 2014 онд Гадаад хэргийн сайдын хувиар айлчлахад даага бэлэглэж байсан бөгөөд “Туурайн төвөргөөн” нэртэй хээр азарга одоо Дорнод аймгийн Булган суманд, ижил сүрэгтээ байдаг юм.

 

Санал болгох мэдээ

Ч.Төгсдэлгэр: Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна

Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр Гандан орчмын жишиг гудамжны тохижилт, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө. Нийслэлийн …