МҮОНТ-ийн “ММ” агентлагийн “Цагийн хүрд”хөтөлбөрөөс зохион байгуулсан луу жилийн “Цагийн хүрдийн баатрууд”-ын “Баатарлаг үйлстэн”-ээр НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги тодорлоо.
Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги нь 1925 оны 04 дүгээр сарын 15-нд “Усан хөөрөгний газар” нэртэйгээр байгуулагдсан анхны галын байгууллага бөгөөд 99 жилийн хугацаанд хүн, ардын аюулгүй байдлын манаанд үүрэг гүйцэтгэж байна.
Тус ангийн алба хаагчид 2023 онд нийслэлийн хэмжээнд тохиолдсон 400 гаруй удаагийн гал түймрийн дуудлагаар ажиллаж, 500 гаруй хүний амь нас, иргэд, аж, ахуйн нэгж, байгууллагын 14 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа.
Гал түймэр унтраах аврах 10 дугаар анги нь 1981 онд Төрийн дээд шагнал болох “Алтан гадас” одон, 2015 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавъяаны улаан тугийн одон”-оор шагнагдсан хос одонт анги юм.