Ой тогтоолтын спортын төрлөөр багш, шавь хоёр Гиннесийн дээд амжилт тогтоолоо

Монголын Оюун Ухааны Академийн захирал Х.Хатанбаатар болон түүний шавь С.Чингим нар ой тогтоолтын төрлөөр гиннесийн амжилт тогтоолоо.

Тодруулбал, Ой тогтоолтын Simon тоглоомыг харахгүйгээр буюу нүдээ боож зөвхөн хөг сонсоод алдаагүй дарж тоглох төрөлд тамирчин С.Чингим 276 даралт (23 үе), Монголын Оюун Ухааны Академийн захирал Х.Хатанбаатар 325 даралт (25 үе)-ыг тус тус алдаагүй санаснаар Гиннесийн дээд амжилтын эзэд боллоо.

Даралт тус бүрийн хооронд ердөө 5 секунд ба энэ хугацаанд амжиж дараагүй тохиолдолд ялагдах дүрэмтэй даалгаврыг тэд амжилттай гүйцэтгэжээ.

 

 

Санал болгох мэдээ

Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн …