Их, дээд сургуульд “Эрүүл мэндийн сэтгүүл зүйн хөтөлбөр”-ийг нэмэлтээр оруулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд иргэд, олон нийтийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор  сэтгүүл зүйн хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн эрдэмтэн, профессор, багш нартай  “Эрүүл мэндийн сэтгүүл зүйн хөтөлбөр” –ийг нэмэлтээр оруулах асуудлаар санал солилцлоо.

Зургаан Их, Дээд сургуулийн хамтарсан ажлын хэсэг байгуулагдлаа

Оролцогчид бакалаврын хөтөлбөрт “Эрүүл мэндийн сэтгүүл зүйн хөтөлбөр”-ийг нэмэлтээр оруулахаар санал нэгдэж, зургаан их, дээд сургуулийн хамтарсан ажлын хэсгийг өнөөдөр байгууллаа.
Тус ажлын хэсэг нь “Эрүүл мэндийн сэтгүүл зүйн нэмэлт хөтөлбөр”-ийг боловсруулах чиглэлд хамтран ажиллана.
Өнөөдрийн уулзалтад Ерөнхийлөгчийн Тамгын газрын “Эрүүл Монгол хүн” төсөл, хөтөлбөр хариуцсан алба, Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо, МУИС, МУБИС, СУИС, ОТИС, ХУИС, АШУҮИС-НЭМС болон хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн нийт 20 орчим төлөөлөл оролцов.

 

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байна

УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу баасан гаргийн нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Асуулгын цагийг зохион …