Малчдад туслах “Халуун сэтгэл” аяныг МҮОНРТ-ээр шууд дамжуулна

Малчдадаа туслах аяныг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат /Харанга/ санаачлан урлаг соёлын нийт уран бүтээлчдээ нэгтэн МҮОНРТ-тэй хамтран зохион байгуулах гэж байна.

Малчдад туслах аянд зориулсан нэвтрүүлгийг маргааш буюу 2024 оны хоёрдугаар сарын 24-ний Бямба гарагийн 13:30-00:00 цагийн хооронд МҮОНРТ-ээр шууд дамжуулах бөгөөд малчдын нөхцөл байдлыг газар дээрээс нь сурвалжлан хүргэхээр төлөвлөжээ.

Малчдад туслах аянд нэгдэх нь хувь хүн, байгууллага бүрт нээлттэй юм. Аяны шууд дамжуулалтын үеэр МҮОНРТ-ийн байранд тусгай цэг ажиллуулж, эд материалын тусламжийг бүртгэн, хүлээн авна.

 

Санал болгох мэдээ

“Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээ зохион байгуулагдана

2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээний хүрээнд …