Харааны бэрхшээлтэй 59 иргэнд зөөврийн тоног төхөөрөмж ашиглан бүртгэлийн үйлчилгээ үзүүллээ

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Бүртгэлийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд хүрч үйлчлэх зорилгын хүрээнд Бодлого төлөвлөлт дүн шинжилгээний газар, Иргэний улсын бүртгэлийн газар Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбоотой хамтран  Харааны бэрхшээлтэй 59 иргэнд зөөврийн тоног төхөөрөмж ашиглан бүртгэлийн үйлчилгээ үзүүллээ.

Үүнд:

– Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл – 8
– Иргэний үнэмлэх дахин олголтын бүртгэл – 15
– Үндэсний энгийн цахим гадаад паспорт – 32
– Үндэсний энгийн гадаад паспорт – 4 хүнд бүртгэлийн үйлчилгээг үзүүлсэн байна.

Тус арга хэмжээний үеэр Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Очиррэнчин Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбоонд хүрэлцэн ирж төрийн үйлчилгээ үзүүлсэнд талархлаа илэрхийллээ.

 

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …