Ахуйн гал түймрийн улмаас гурван иргэн амь насаа алджээ

Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн ард Аюушийн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл энэ сарын 03-ны өдрийн 23:53 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна.
Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн 6х10 метрийн хэмжээтэй байшингийн дотор тал, эд хогшил, дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан.

Уг гал түймэрт өртөж 33-45 насны гурван иргэн нас барсныг холбогдох байгууллагад хүлээлгэн өгч ажиллалаа.

Нийслэлийн хэмжээнд бүртгэгдэж буй гал түймрийн дуудлага мэдээллийн 80 гаруй хувийг байшингийн дээвэр шатсан дуудлага эзэлж байна.

Иймд гал түймэрт өртөж эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгөөр хохирохоос сэргийлэн, гэр орон сууцныхаа яндан, пийшин зуухны аюулгүй ажиллагааг шалгаж, засаж сэлбэх, ашиглах боломжгүй болсон яндан зуухыг солих, угаарын хий мэдрэгчийн хэвийн ажиллагааг хангахыг онцгойлон сэрэмжлүүлж байна.

 

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …