“Харилцан хүндэтгэе” үндэсний хэмжээний аян эхэллээ

Монгол Улсын Засгийн газар Жендэрийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан үндэсний хэмжээний “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” нэг сарын аяныг эхлүүллээ.

Энэ удаагийн “Харилцан хүндэтгэе” аяныг “Харилцан хүндэтгэж тэгш оролцоог хангая” уриатайгаар зохион байгуулж байгаа бөгөөд Жендэрийн Үндэсний Хорооноос Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.10 дахь хэсэгт заасан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах терийн бодлого, хууль тогтоомжийг аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтэд сурталчилан таниулах, жендэр, жендэрийн хэвшмэл ойлголт, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, сайн туршлага, санаачлагыг түгээн дэлгэрүүлэх, эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдэд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх, насны бүлгүүдэд зориулсан мэдээ мэдээллийг бэлтгэн олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, арга замыг нь тодорхойлон хэрэгжүүлэх, төрийн байгууллагуудад хүргэх, ухуулга нөлөөллийн ажлыг өрнүүлэхэд чиглэж байна.

Жендэрийн үндэсний хорооноос аяны хүрээнд олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд постер бүтээгдэхүүн цуврал нэвтрүүлэг болон уулзалт хэлэлцүүлгүүдийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн өсвөр насны хүүхдүүдэд жендэрийн хэвшмэл буруу ойлголтоос ангид байх жендэрийн мэдрэмжтэй иргэн болгон төлөвшүүлэх, цахим орчин дахь ялгаварлан гадуурхалтыг багасгах, эмэгтэй эрэгтэй хүмүүсийг нийгэмд эзлэх байр суурийг эрх тэгш байлгах, тэгш оролцоог бий болгох гэх мэт олон агуулгын хүрээнд байгууллага хувь хүн та бүхнийг харилцан хүндэтгэе аянд нэгдэхийг уриалж байна.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …