Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх 50 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо

Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх Б байрыг цэцэрлэгийн зориулалтаар засварлан, тохижуулж үйл ажиллагаагаа эхлүүллээ.

50 хүүхэд хүлээж авах хүчин чадал бүхий уг цэцэрлэгт яамны болон харьяа байгууллагын албан хаагчдын хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох юм.

Салбарын сайдын санаачилгаар хэрэгжүүлсэн уг ажлыг цаашид өргөжүүлэн, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж илүү олон хүүхэд хамрагдах боломжийг бүрдүүлнэ.

Цаашид салбарын албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх зорилтын хүрээнд ажилчдын орон сууц /Тээвэрчин хотхон/-ыг барьж байгуулна гэдгийг сайд С.Бямбацогт онцоллоо.

2-5 насны хүүхдийн 2 бүлэг нийт 50 хүүхдийн хүчин чадалтай тус цэцэрлэг нь сургуулийн өмнөх боловсролын стандарт, шаардлагад бүрэн нийцсэн, хүүхдүүдийн сурч хөгжих орчныг бүрдүүлсэн, хүүхдэд ээлтэй, сургалтын орчныг бүрдүүлсэн.

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …