Сонгогчдын нэрийн жагсаалтад буй өөрийн нэр, оршин суугаа хаяг таарч байгаа эсэхээ шалгаарай

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20.4 дэх хэсэгт “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороогоор болон хэсэг нэг бүрээр нэгтгэн гаргах бөгөөд уг жагсаалтыг ээлжит сонгуулийн жилийн 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, сонгууль дуустал өөрийн цахим хуудсанд байршуулна” гэж заасан.

Хуульд заасны дагуу Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар /УБЕГ/-аас сонгогчдын нэрсийн жагсаалтыг өнөөдрөөс буюу дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс байршуулж эхэлжээ.

Иймд та сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа өөрийн болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн нийт сонгогчийн мэдээлэлтэй https://election.burtgel.gov.mn/  сайтанд нэвтэрч  танилцана уу.

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …