Баянзүрх дүүрэг бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 8-19-ний өдрүүдэд зохион байгуулна

Баянзүрх дүүрэг бүх нийтийн их цэвэрлэгээтэй холбоотойгоор өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн зохион байгууллаа.Шуурхай зөвлөгөөнд хороодын болон хэлтэс албадын дарга нар, хэсгийн ахлагчид оролцсон.

Энэ үеэр халиа, дошин, шар усны урсцын нөхцөл байдал, хаврын бүх нийтийн их цэвэрлэгээг хэрхэн зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцсэн.

Бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 8-наас эхлэн зохион байгуулна. Ингэхдээ хур болон үүсмэл хогийн цэгийг устгаж үүний дараа ариутгал халдваргүйтэл хийнэ. Мөн зөрчлийг газар дээр нь арилгуулж, хариуцлага тооцох юм.

Цэвэрлэгээнээс гадна хөөстэй угаалга хийнэ. Тухайлбал хаяг хаягийн байгууламж, хашаа гадна фасад, авто замын хайс, хашлага, гэрлийн шон, хүүхдийн тоглоомын талбай, хөшөө дурсгал, сандал, хогийн сав зэргийг угаах юм.

Их цэвэрлэгээтэй холбоотойгоор алба хэлтсийн удирдлагуудад, хороодын засаг дарга нарт тодорхой үүрэг даалгаврыг өглөө.

Засаг дарга хорооны нутаг дэвсгэрт цэвэрлэгээг үр дүнтэй зохион байгуулж, иргэд аж ахуй нэгж байгууллагуудыг идэвхтэй оролцуулах, Хүнс худалдааны үйлчилгээний хэлтэс цэвэрлэгээнд хяналт тавих, цэвэрлэгээнд оролцоогүй аж ахуй нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулах юм.

Хаврын их цэвэрлэгээг 4 -р сарын 8-ны өдрөөс 19-нийг хүртэл зохион байгуулна. Өмнө нь хийгдэж байгаагүй томоохон их цэвэрлэгээ хийх учраас иргэд, аж ахуй нэгж байгууллагуудыг идэвхтэй оролцуулахыг үүрэг болголоо. Цэвэрлэгээний үеэр цахилгааны аюулгүй байдлыг хангаж, эвдрэл гэмтэлтэй гэрлийн шон, тоглоомын талбай, сандал хогийн сав зэргийг угааж, засварлах ажлыг мөн зохион байгуулна гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

 

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …