“Хүнсний аюулгүй байдал” аяны хүрээнд нийслэлийн томоохон худалдааны төвүүдэд мах, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, худалдаа, тээвэрлэлтэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газар болон Мал эмнэлгийн ерөнхий газар, Нийслэлийн мал эмнэлгийн газрын улсын байцаагчидтай хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.
Хяналт шалгалтын явцад хөдөө орон нутгаас Улаанбаатар хотын хүнсний хэрэгцээнд хоногт 25-30 тонн малын мах нийлүүлэгдэж байгаа бөгөөд мал эмнэлгийн гэрчилгээ авсан боловч гэрчилгээг улсын байцаагчаар баталгаажуулаагүй 5 зөрчил илэрснийг холбогдох арга хэмжээг авч, зөрчлийг арилгуулж ажиллалаа.