Финландын Турку их сургуулийн эрдэмтэд царайлаг эрчүүдийг дархлаа сайтай, ханиад бага тусдаг гэж мэдэгджээ.
Судлаачдын баталж буйгаар эрчүүдийн гоо сайхан дархлааны системийн идэвх, вирусын эсрэг биет боловсруулах чадвар зэрэгтэй шууд хамааралтай болохыг олж тогтоосон байна. Харин бүсгүйчүүдийн гадаад төрх дархлаатай нь шууд хамааралгүй аж. Энэ талаар “Russian Times” порталд бичжээ.
Гэхдээ эрдэмтэд ямар эрчүүдийг царайлаг гэж байгаагаа тайлбарласангүй. Учир нь царайлаг сайхан гэдэгт дур булаам төрхөөс гадна биеийн хэлбэр ордог байна.
Эх сурвалж: