Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 онд Монголын үзэгчдэд анхлан хүргэсэн билээ.

Тэгвэл “Анна Каренина” жүжгийг Улсын драмын эрдмийн театр шинэ бүрэлдэхүүн, шинэ “Анна”-тайгаар тавдугаар сарын 1-нээс үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байна.

Аннагийн дүрд театрын залуу уран бүтээлч О.Хонгорзул сонгогджээ. Тэрбээр өмнө нь “Анна Каренина” жүжгийн Кити Щербацкаягийн дублёрд тоглож байсан юм.

Анна Каренина” роман нь дэлхий дахинаа эмэгтэйчүүдийн заавал унших ёстой сонгодог бүтээлд тооцогддог.

Эмэгтэй хүний эмзэг нандин чанар, хайр сэтгэлийн төлөөх тэмцэл болоод гэр бүл, хосын харилцаа, амьдралын тухай өгүүлэх энэхүү романыг жүжгийн зохиол болгон Н.Пүрэвдагва бичсэн бол Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар найруулж, зураачаар УДЭТ-ын ерөнхий зураач Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор Ш.Өлзийбаяр нар ажилласан юм.

 

 

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …