“Оюуны өмч, төмөр замын инновац” өдөрлөг болно

“УБТЗ” ХНН нь байгууллага, хамт олон, ажилтнуудынхаа бүтээлч санаачилгыг өрнүүлэх, бүтээл туурвих, шинийг санаачлах үйл ажиллагаа, тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор 2017 оноос эхлэн Дэлхийн оюуны өмчийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан УБТЗ-ын хэмжээнд “Оюуны өмч, Инновацийн үйл ажиллагааны өдөрлөг”-ийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ололт амжилтаа дүгнэж ирсэн.

Энэхүү ажлын хүрээнд Оюуны өмчийн газартай хамтран оюуны өмчийн талаар мэдээлэл хүргэх, “Шинийг санаачлагч, Шилдэг зохион бүтээгч”-ийн шагнал гардуулах зэрэг арга хэмжээг хамтран зохион байгуулж ирсэн уламжлалтай.

 Энэ жил “УБТЗ” ХНН үүсч хөгжсөний 75 жилийн ойн арга хэмжээний хүрээнд болон Дэлхийн оюуны өмчийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан энэхүү арга хэмжээг “УБТЗ-75 жил ба инноваци” уриан дор “Оюуны өмч, төмөр замын инноваци” өдөрлөгийг энэ сарын 26-ны өдрийн 10:30 цагаас УБТЗ-ын Зорчигч тээврийн төв /Төв вокзал/-ийн Баганат танхим болон гадна талбайд зохион байгуулна.

 Өдөрлөгийн үеэр “Шилдэг бүтээл, бүтээлч нэгж, бүтээлч ажилтан” шалгаруулах болзолт уралдаанд байр эзэлсэн ажилтнуудаа шагнаж урамшуулах, УБТЗ-ын хэмжээнд болон бусад төмөр замуудын шинээр сэдэж хэрэгжүүлсэн томоохон бүтээн байгуулалт, бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулна.

 

Санал болгох мэдээ

МИАТ компани Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК  дэлхийд тэргүүлэгч AerCap компаниас …