ЦЕГ: “Ачит-Ихт” компанитай холбогдуулан Ц.Элбэгдорж, П.Цагаан нарыг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлсэн

Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр /2024.04.25/ “Ачит-Ихт” ХХК-тай холбоотой мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, Дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр:Эрдэнэт үйлдвэр 2013 оны долоодугаар сарын 13-ны өдөр “Ачит-Ихт” ХХК-тай балансын бус хүдэр буюу овоолго ашиглах гэрээг байгуулсан байна. “Ачит-Ихт” компанийн гол хувьцаа эзэмшигч нь “Цаглавар” ХХК, “Степпкупер” ХХК.

“Степпкупер” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийг задалбал, 24.5 хувийг Д.Эрдэнэцэцэг, 25.5 хувийг түүний нөхөр П.Цагаан/Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан/, 24.5 хувийг хүү Ц.Мөнхтүвшин, 25.5 хувийг түүний охин Ц.Номундарь нар тус тус эзэмшдэг.

“Ачит-Ихт” компанийн 22 хувийг эзэмшиж байгаа “Цаглавар” ХХК-ийн 100 хувийн эзэмшигч Ц.Цагааны эхнэр Д.Эрдэнэцэцэг

“Цаглавар” компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа У.Өлзийжаргал нь “Степпкупер” компанийн Ерөнхий нягтлан бодогчоор ажилладаг.

“Цаглавар” ХХК нь 2016 онд уул уурхайн зөвлөгөө өгөх чиглэлээр үүсгэн байгуулагдсан. Тус аж ахуйн нэгж нь “Ачит Ихт” ХХК-ийн 22 хувийн ноогдол ашгийг авахаас өөр ямар нэгэн төрлийн үйл ажиллагаа явуулаагүй байна.

“Цаглавар” ХХК-ний арилжааны банкны тоот дансанд 13,6 сая доллар орсон болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон.

“Ачит-Ихт” компанийн  борлуулалтыг судалж үзэхэд:

-2014-2021 онд 53.370 тонн зэс буюу тухайн үеийн ханшаар 635 тэрбум төгрөгийн зэсийг Сингапурт бүртгэлтэй Noble Resources компанид худалдан борлуулсан байна.

 -2018-2023 онд 41.5 мянган тонн зэсийг  тухайн үеийн ханшаар 960 тэрбум төгрөгийн зэсийг Сингапур улсад бүртгэлтэй Fortune I-Trade PTE компанид худалдан борлуулсан байна.

Fortune I-Trade PTE компанид худалдан борлуулахдаа нууц гэрээгээр нэг тонн тутамдаа 330-350 ам.долларын хөнгөлөлт эдлүүлж, нийт 14.5 сая ам.долларын хөнгөлөлт үзүүлсэн Fortune I-Trade PTE компанийн хувь эзэмшлийг шалгахад Д.Эрдэнэцэцэг буюу “Ачит-Ихт” компанийн хувьцаа эзэмшигч, Өөрөөр хэлбэл, “Ачит-Ихт”, Fortune I-Trade PTE компани нэг эзэнтэй бөгөөд өөрөө өөртэйгөө гэрээ байгуулан 14.5 сая ам.долларын хөнгөлөлт эдэлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдон, шалгаж байна.

Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж 2019 оны есдүгээр сарын 10-ны өдөр арилжааны банкинд ам.долларын хугацаатай хадгаламж болон цахим банкны үйлчилгээний гэрээ байгуулсан байна. Хугацаатай хадгаламжийн гэрээ болон цахим үйлчилгээний гэрээ байгуулахдаа Ц.Элбэгдорж нь “Ачит-Ихт” компанийн хувьцаа эзэмшигч гэж бүртгэгдсэн байна.

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга  Б.Ганчулуун: Эрдэнэт үйлдвэрийн овоолго дээр “Ачит-Ихт”-ээс өөр компаниуд ажиллаж байгаа.

Гэхдээ “Ачит-Ихт”-ээс бусдыг шалгаж эхлээгүй байна. Хэрэгт холбогдуулан “Ачит-Ихт” компанийн захирлаар ажиллаж байгаа иргэн М-ийг яллагдагчаар татсан.
Мөн П.Цагаан, Ц.Элбэгдорж нарыг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлсэн.

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Э.Сэргэлэн: АНУ-аас ялтан солилцох, хэрэгт эрэн сурвалжлагдаж байгаа хүнийг эх орондоо авч ирэх боломж байгаа. Энэ талаар цаашид мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

 

 

 

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …