Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдөрлөг болж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, E-Mongolia Academy УТҮГ, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх, Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-н үйлчилгээг сурталчлан таниулах, цахим шилжилтийн бэлэн байдлыг хангах зорилгоор Тусгаар тогтнолын талбайд Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байна.

Өдөрлөгийн нээлтийн ажиллагааны үеэр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл “Төрийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай, чирэгдэлгүй хүргэх боломжийг бүрдүүлж Чингэлтэй дүүрэг бүх хороондоо төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг нэвтрүүлсэн. Иргэд төрийн үйлчилгээг хамгийн ойроос буюу хорооны байрнаас авах боломжтой болсон” гэдгийг хэллээ.

Цахим ур чадварын нээлттэй хаалганы  өдөрлөгийн хүрээнд төрийн албан хаагчид, ЕБС-ийн багш, сурагчид, хувиараа бизнес эрхлэгч иргэд, олон нийтэд зориулсан тусгай хөтөлбөр бүхий сургалтууд, төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системийн үйлчилгээг сурталчлан таниулах, үйлчилгээ үзүүлэх явуулын автобус,  төрийн байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга экспо зэрэг олон талт арга хэмжээнүүд  зохион байгуулагдаж байна.

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …