УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж эхэлжээ. Өмнө нь энэ асуудлыг ирц хүрэлцээгүйн улмаас хэлэлцэхээс татгалзаж байсан тус байнгын хорооны ирц бүрдсэн учраас ийнхүү хэлэлцэж эхэлсэн байна.
Гэвч Р.Амаржаргалыг гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх эцсийн шийдвэрийг ирэх пүрэв, баасан гаригуудад хуралдах УИХ-ын чуулганаар шийдвэрлэх юм.