Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн байгууллаа

“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2022 оны 36-р тогтоолоор “хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх”-ийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан.

Засгийн газрын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн  “Хүнсний судалгаа инновацын нээлттэй төв”-ийг түшиглэн байгуулахаар боллоо.

Хүрээлэн нь хүнсний аюулгүй байдлыг хангах, хүн амын эрүүл мэндийг дэмжих, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний найрлага, бүтэц, уугуул гарал, биологийн төрөл зүйлийн судалгааг хөгжүүлэх, судалгаанд тулгуурлан шинэ мэдлэг бий болгох замаар төрийн бодлогод дэмжлэг үзүүлэх юм.

Ингэснээр хүнсний салбарын хөгжил шинэ шатанд гарах, хүнсний үйлдвэрлэлийг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, бие даасан салбар шинжлэх ухаан болон хөгжих боломж бүрдэнэ.

Мөн үндэсний болон олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, үйлдвэрлэлд шинэ бүтээгдэхүүний технологи нэвтрүүлэх, нутагшуулах, хүнсний түүхий эд, үйлдвэрлэлийн шинэ эх үүсвэр бий болгох, хүнсний импортын хамаарлыг бууруулах зэрэг ач холбогдолтой гэж үзлээ.

Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн байгуулахтай холбоотой  зардлыг Боловсрол, шинжлэх ухааны яам 2024 оны батлагдсан төсвөөсөө гаргах бөгөөд цаашид жил бүрийн улсын төсөвт тусгах юм.

 

Санал болгох мэдээ

“Нарантуул” захын уулзвараас “Өгөөмөр” зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

Баянзүрх дүүрэг, 42-р хороо “Нарантуул” захын уулзвараас “Өгөөмөр” зах хүртэлх авто замыг тавдугаар сарын 20-ны өдрийн …