Жинхэнэ хайрын хүчээр 27-той эмэгтэй 72 настай өвөөтэй гэрлэжээ

Хайр дурлалд насны хязгаар байхгүй гэдгийг энэхүү хосын хайрын түүх батална.

БНХАУ-ын Хунан мужид 27 настай Зан Фенг болон 72 настай Вен Чанглин нар гэр бүл болоод дөрвөн жилийн турш аз жаргалтай, хайр халамжаар дүүрэн амьдарч байна. Хосууд 23 болоод 68 настайдаа гэр бүл болон хамт амьдархаар шийджээ. Тэд одоо Тиан хэмээх бяцхан хүүгийн эцэг эх болсон.

age-gap

Олны насны зөрүүтэй гэрлэлтийг хүмүүс ихэвчлэн эд хөрөнгөнөөс болсон гэж үздэг бол энд огтхон ч хөрөнгө мөнгө хамааралгүй аж. Учир нь залуу бүсгүй болон хөгшин өвөө хоёул боломжийн амьдралтай бөгөөд Зан Фен бүсгүйн ар гэр нөхрийнхөөс нь бараг илүү хөрөнгө чинээтэй гэнэ. Тиймээс л энэ бүгд мөнгөнөөс болсон хэрэг биш юм.

Тэдний хайрын түүх 2001 оноос улбаатай бөгөөд Зан охины аав хүндээр өвчлөж эмнэлэгт хэвтжээ. Гэтэл аавынх нь эмчээр  Чанглин таарсан аж. Эмэгтэйн аавын бие муудахадах найдлагагүй хэмээн гэрт нь гаргах болохоп Чанглин эмч гэртээ аваачин эмчилж эхэлжээ. Улмаар Зан аавыгаа асарч тэднийд хамт байх болсон бөгөөд энэ хугацаанд Чанглин эмийн өгөөмөр сэтгэл, халамж, итгэл даах чадвар ааш зан зэрэгт нь татагдаж эхэлсэн байна. Эмчийн хажууд байхад түүнд их амгалан тайван санагдах болсон бөгөөд ЗанФений аав нас барсан ч тэр эмчийг санах болсон байна. Бүсгүй сүүлдээ түүнд хайртай гэдгээ мэдэж Чанглин эмчид “Би таньтай хамт байж, халамжилмаар байна. Би таны дэргэд үлдмээр байна” гэжээ.

age-gap2

Залуу бүсгүйн ийн хэлэхийг сонссон Чанглин ихэд гайхсан ч хамт байх хугацаандаа түүнд ч багагүй дассан болохоо мэджээ. Улмаар тэд үерхэж эхлэн 2006 оноос гэр бүлийнхэндээ мэдэгдсэн бөгөөд энэ үед Зан Фений ээж өөрөөс нь ч хөгшин хүнтэй сууна гэх охиныхоо эсрэг маш хүчтэй зогсжээ. Гэвч охин нь үеийн залуусаа огтхон ч тоолгүй “Хөгшин өвөөтэй л биш бол өөр хэнтэй ч суухгүй” хэмээн зөрөх болсонд бууж өгчээ.

Харин хөгшин өвөө Чанглины хүүхдүүд “Хойд эх Зан Фендээ их хайртай бөгөөд аавд нь шинэ амьдрал бэлэглэсэнд үргэлж талархаж явдаг байна.” Чанглины анхны эхнэр түүнд 4 хүүхэд төрүүлж өгсөн бөгөөд маш залуудаа нас барж, үүнээс хойш Чанглин хүүхдүүдээ ганцаараа өсгөж хүмүүсжүүлжээ.

age-gap3

Сонирхуулахад, олон насны зөрүүтэй хосуудыг эхнэр нөхөр болохыг өнгөрсөн жил бяцхан Тианыг мэндлэхэд л хүмүүс мэдсэн бөгөөд телевизийхэн ч тэднийг нэвтрүүлэгтээ оруулахыг байнга хүсдэг болсон байна.

index

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …