УИХ-ын дарга Г.Занданшатарын тавьсан илтгэлийг “Никкей” онцолжээ

Япон Улсын Токио хотноо “Азийн ирээдүй” 29 дэх удаагийн олон улсын чуулга уулзалт болж байна.

Азийн улс орнуудын хөгжил, бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцдэг уг форумд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож, ардчиллын хөгжлийн үйл явц, Ази, Номхон далайн бүс нутгийн түвшинд явуулж буй гадаад бодлого болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад манай улсын оруулах хувь нэмрийн талаар илтгэл тавьсан байна.

Түүний тавьсан илтгэлийг Японы “Никкей” хэвлэлийн газраас тус форумын онцлох илтгэлийн нэгээр тодруулжээ. Тухайлбал, Монгол Улс олон сорилттой тулгарч байна. 1990 онд ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш авлигыг бууруулах, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, ил тод байдлыг хангах чиглэлээр томоохон бодлого, эрх зүйн шинэчлэлийг хийж, өнгөрсөн онд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсныг дурджээ.

Мөн авлигыг бууруулах, парламентын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэхээр цахим системийг нэвтрүүлэх арга хэмжээ авч эхэлснийг “Никкей” хэвлэлийн нийтлэлд онцолжээ.

“Азийн ирээдүй” форумыг Японы “Никкей” хэвлэлийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд 29 дэх удаагийн энэхүү хуралдаанд Япон, Индонез, Вьетнам, Лаос, Малайз, Тайланд, Сингапур, Филиппин зэрэг улсаас дээд, өндөр түвшний төлөөлөгчид, бүс нутгийн эрдэмтэн судлаачид, бизнесийн төлөөлөл оролцсон байна.

Монгол Улсыг төлөөлөн парламентын тэргүүн энэхүү форумд оролцсоноор манай улс Азийн улс орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, тус бүс нутагт чиглэсэн бодлого, үйл ажиллагааг ойлгуулан таниулахад чухал ач холбогдолтой юм.

 

 

 

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан, Налайх дүүрэгт эдийн засгийн тусгай бүс байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүлэмж-агуулахын …