“Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөг энэ сарын 30-нд болно

Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас гурав дахь жилдээ “Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөгийг энэ сарын 30-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

Энэ үеэр хүрэлцэн ирсэн хүүхэд багачууд, иргэдэд байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулах, нохойтой алба хаагчийн үзүүлбэр, гардан тулаан, автомашины үзэсгэлэнг сонирхуулж, урлаг соёлын болон сагсан бөмбөгийн 3×3, хийн буу, дартс, АХА тэмцээн уралдаануудыг тус тус зохион байгуулна.

Хүүхэдтэйгээ  хамт хүрэлцэн ирсэн ээж аав, ах эгч, асран хамгаалагч нарт  жолоодох эрхийн лавлагаа, үнэмлэх олгох, хүчинтэй хугацааг сунгуулах, жолоодох эрхээ хасуулсан иргэдэд сургалт явуулах, аюултай ачаа тээш тээвэрлэх зөвшөөрлийг хэрхэн авах талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх зэрэг олон төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх юм.

 

 

Санал болгох мэдээ

Үер усны аюулаас урьдчилан сэргийлж, бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллахыг орон нутгийн удирдлагуудад даалгалаа

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, УОК-ын нарийн бичгийн …