“Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөг зохион байгуулагдаж байна

 Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас гурав дахь жилдээ “Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөгийг өнөөдөр /2024.05.30/  Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Энэ үеэр хүүхэд багачууд, иргэдэд байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулах, нохойтой алба хаагчийн үзүүлбэр, гардан тулаан, автомашины үзэсгэлэнг сонирхуулж, урлаг соёлын болон сагсан бөмбөгийн 3×3, хийн буу, дартс, АХА тэмцээн уралдаануудыг тус тус зохион байгуулж байна.

Мөн хүүхдүүдтэйгээ хамт ирсэн ээж аав, ах эгч, асран хамгаалагч нарт нь жолоодох эрхийн лавлагаа, үнэмлэх олгох, хүчинтэй хугацааг сунгуулах, жолоодох эрхээ хасуулсан иргэдэд сургалт явуулах, хувийн хамгаалалт, аюултай ачаа тээш тээвэрлэх зөвшөөрлийг хэрхэн авах талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх зэрэг олон төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлж байгаа юм.

 

 

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …