Үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа айл өрхийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

Баянзүрх дүүргийн онцгой комисс хуралдаа. Хуралдаанаар үерийн эрсдэлтэй хороодын мэдээлэл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хэлэлцэх асуудал, хүн хүч, техник хэрэгсэл, бэлтгэл бэлэн байдал зэрэг асуудлыг хэлэлцэв.

 Баянзүрх дүүргийн 11,20,21,23,27,29,33,35,43 дугаар хороод үерийн эрсдэлтэй хороодоор нэрлэгдэж байна. Иймд болзошгүй гамшгийн аюулт үзэгдэл үерийн үед хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах нь нэн шаардлагатай байна.  Тиймээс хэд хэдэн үүрэг даалгаврыг энэ үеэр өгсөн юм.

 Тухайлбал

– Гамшиг ослын үед ажиллах хүн хүч болон техник хэрэгслийг тодотгох

– Үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа айл өрхүүдэд мэдэгдэх хуудас хүргэх, шаардлагатай айл өрхийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх

– Байшин хорооллын Б1 давхар буюу гарааш байрлах хэсэгт ус орох эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах, иргэдэд мэдээлэл хүргэх

– Үер, гамшиг ослын үед цахилгаан хангамжийн аюулгүй байдлыг хангах ажлыг хийх зэрэг үүрэг даалгаврыг өгсөн юм.

Мөн дүүргийн онцгой комиссоос голын урсцыг нэмэгдүүлэх, гол дунд байрлах мод, бургасыг нүүлгэн шилжүүлэх ажил зохион байгуулахтай холбоотойгоор саналаа Нийслэлийн онцгой комисст бичгээр хүргүүлэхээр боллоо.

Үерийн даланг шинэчлэх хүчитгэх ажил дүүргийн зарим байршилд хийгдэнэ. Үүнээс өмнө буюу урьдчилан сэргийлэх хүрээнд гол ай сав хэсгийг цэвэрлэх, ялангуяа гол дунд байгаа мод бургасыг өөр байршилд шилжүүлэх, урсцыг сайжруулах ажил хийх шаардлагатай байгаа учраас холбогдох газарт ийнхүү ажил эхлүүлэх санал хүргүүлэхээр болсон юм.

 

 

Санал болгох мэдээ

“Ашигт малтмалын лиценз”-тэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 114 гэрчийг дууджээ

Улсын Их Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор байгуулагдсан “Ашигт …