Он гарсаар усны ослын 36 тохиолдол бүртгэгдээд байна

Улсын хэмжээнд он гарсаар энэ сарын 17-ны өдрийн байдлаар усны ослын 36 тохиолдол бүртгэгдэж, 26 хүн амь насаа алдсан бөгөөд үүний 3 нь хүүхэд байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад усны ослын тохиолдлын тоо  дөрөв дахин, амь насаа алдсан иргэдийн тоо 3.2 дахин өссөн байна.

Усны ослын нийт тохиолдлын 25 хувь, амь насаа алдсан иргэдийн 19 хувь нь нийслэл хотод буюу Туул голд тохиолджээ.

Иймд амралт зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан иргэд гол, мөрөн, нуурын эрэг орчим амарч зугаалахдаа өөрийн болон ойр дотны хүмүүсийн аюулгүй байдалд байнга хяналт тавьж байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулж байна.

 

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …