Гадаадад амьдарч байгаа иргэд саналаа өгч эхэллээ

Гадаад улсад амьдарч байгаа иргэд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд энэ сарын 20-ний өдрөөс эхлэн саналаа өгч эхэллээ.

Гадаад улсад амьдарч байгаа 13095 иргэн сонгуульд саналаа өгөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн.

 Цагийн бүсийн зөрүүгээр хамгийн анхны санал хураалт Австрали улсын Канберра хот дахь салбар комисст эхэлсэн бөгөөд 34 улсын 47 Дипломат төлөөлөгчийн газрын дэргэдэх салбар комисст санал авах ажиллагаа үргэлжилж байна.

Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогч зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ний өдрүүдэд 07:00-22:00 цагийн хооронд /тухайн улсын орон нутгийн цагаар/ саналаа өгөхөөр бүртгүүлсэн тухайн Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт байрлах санал авах байранд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн очиж саналаа өгнө. Гадаад улсад байгаа сонгогчид Монгол Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар буюу нам, эвсэлд саналаа өгөх юм.

 

 

Санал болгох мэдээ

Нийслэлийн гамшгаас хамгаалах албадад шаардлагатай багаж, техник хэрэгсэл, хамгаалах хувцас хэрэгслийг гардуулан өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, НОК-ын дарга Х.Нямбаатар гамшгаас хамгаалах албадад аюулт үзэгдэл, …