Үерийн эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүй буусан 407 айлд мэдэгдэл хүргүүлсэн ч 346 нь нүүгээгүй байна

 Нийслэлийн хэмжээнд долоон дүүргийн үерийн эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүй 407 айл, өрх байна. Эдгээр айл, өрхүүдэд нүүн шилжих мэдэгдлийг давхардсан тоогоор 3052 удаа хүргүүлж, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг тухай бүрт хүргэсэн ч 61 айл, өрх нүүн шилжсэн.

Үерийн эрсдэл өндөр Баянзүрх дүүргийн 10, 11, 23, 27, 29 дүгээр хороонд зөвшөөрөлгүй 212, Сүхбаатар дүүргийн 15,16,18, 20 дугаар хороонд 70, Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороонд 24, Налайх дүүргийн 1, 6, 8 дүгээр хороонд 68, Баянгол дүүргийн 10,23 дугаар хороонд 3 айл өрх байна.

 

Санал болгох мэдээ

С.Амарсайхан: Үер усны гамшгаас сэргийлж бүх шатны байгууллагууд бэлэн байдлаа сайтар хангаж ажиллах хэрэгтэй

Энэ сарын 21-нээс эхлэн төв болон зүүн аймгуудын нутгаар үргэлжилсэн усархаг, дуу цахилгаантай аадар бороо …