Сонгуулийн автоматжуулах хэрэгслийн программ хангамж, иж бүрдлийг орон даяар шалган туршив

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд ашиглах сонгуулийн автоматжуулах хэрэгслийн программ хангамж, иж бүрдлийг 21 аймаг, 9 дүүргийн 2198 хэсгийн санал авах байрын байршилд өнөөдөр нэгэн зэрэг шалган туршлаа.

Санал авах байранд ашиглах камерын систем, ирцийн мэдээ дамжуулах систем, санал тоолох төхөөрөмж түүний иж бүрдэл, сонгогчийн бүртгэлийн техник хэрэгслийг хэсгийн хороонд гэмтэлгүй хүргэж, дүнг саадгүй дамжуулж байгаа эсэхийг шалгах энэхүү үйл ажиллагааг улс төрийн нам, эвсэл болон иргэд, ажиглагчдын төлөөлөл хянаж, хэвлэл мэдээллийн байгууллага нээлттэй сурвалжилсан юм.

Шалган турших үйл ажиллагаанд Сонгуулийн ерөнхий хороо, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо, хэсгийн хороо болон мэдээллийн технологийн 141 багийн гишүүн, 2620 даамал оролцов.

Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээллийг технологийн төв, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Тагнуулын ерөнхий газрын төлөөлөл оролцсон “Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник  хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгох ажлын хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2198 хэсгийн хороонд ажиллах итгэмжлэгдсэн ажилтан оролцож Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, тогтоомжид заасан эрх, үүргийг хэрэгжүүлж удирдамж, зааврыг мөрдлөг болгон ажиллалаа.

 

Санал болгох мэдээ

Үерийн далан халих эрсдэлээс сэргийлж Дунд голын төгсгөлд зөвшөөрөлгүй барьсан түр замыг сэтэллээ

Өчигдөр буюу зургаадугаар сарын 20-ны 21:00 цагаас эхэлж орсон борооны улмаас Хан-Уул дүүргийн 4 дүгээр …