ЭТТ-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг шоронгоос захидал бичсэн мэтээр худал мэдээлэл тараажээ

“Эрдэнэс ТавантолгойХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг шоронгоос захидал бичсэн мэтээр худал мэдээлэл тараажээ. Уг захидал нь хуурамч болохыг түүнийг өмгөөлөгч Э.Шинэцэцэг мэдэгдсэн юм.

Тэрбээр “Миний үйлчлүүлэгч Б.Ганхуяг нь хэн нэгэн этгээдэд хандаж ямар нэгэн өргөдөл, ил захидал илгээгээгүй гэдгийг албан ёсоор хэлье. Сонгуультай холбоотойгоор ийм төрлийн худал мэдээлэл гаргаж буйд харамсаж байна. Худал мэдээлэл түгээх нь эрүүгийн гэмт хэрэгт тооцогддог. Тиймээс бид уг худал мэдээллийн дагуу холбогдох хууль хяналтын байгууллагад шалгуулах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн. Тэгэхээр “Эрдэнэс ТавантолгойХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн өмнөөс хуурамч захидал бичиж, худал мэдээлэл тараасан байна.

 

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …